Австралийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэй оюутан сургах хөтөлбөрийг 5 жилээр сунгах гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн элчин сайд Жон Лангтри-д нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тодорхой хугацаанд зогсоод байсан Австралийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэй оюутан сургах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 5 жилээр сунгах баримт бичигт гарын үсэг зурлаа. 1993 оноос хойш 531 оюутан Австралийн Их сургуулийг амжилттай суралцаж төгсөөд төр, ТББ, хувийн хэвшилд ажиллаж байна. Манай яаманд Австралийн их сургуулийн 17 төгсөгч (зураг дээр байгаа) ажиллаж байна. Сайхан мэдээ дуулгасан Австралийн элчин сайд Жон Лангтрид баярлалаа" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ