Гадаадад сурч, амьдрахыг хүсэж, зорьж төлөвлөж буй хүн бүрийн заавал унших гарын авлага “Төсөөлснөөс өөр” нэртэй ном уншигчдын хүртээл болж байна.

“Төсөөлснөөс өөр” ном бол хилийн дээс алхсан олон монгол иргэдэд тохиолдсон зарим нэгэн сургамжтай кэйс дээр тулгуурлан бичсэн бодит түүхүүд юм. 

Тухайлбал тодорхойгүй зүйлд найдан яаран шийдвэр гаргасан, хил гааль дээр асуудалтай учирсан, хэлний бэрхшээлийг даван туулсан, соёл хандлагын ялгаанаас суралцах зүйл зэрэг олон жишээг сонирхолтой хэлбэрээр оруулжээ. 

Тус номын зохиогч А.Болор-Эрдэнэ нь хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, Олон улсын нейро семантик холбоо, Австрали дахь нейро семантик холбооны анхны монгол гишүүн юм. Тиймээс түүх бүрийн цаана гадаад улсыг зорихоор шийдсэн эсвэл хэдийнэ хилийн дээс алхсан хүмүүст туслах гарц гаргалгаа, төлөвлөж зорьсондоо хүрэхэд тань туслах зөвлөгөө, шийдлүүдийг харамгүй хуваалцжээ. 

Тухайлбал, 

 “Явсан хойно учир олдоно” гэсэн  гэнэн бодол олон хүнд хэлний мэдлэгээ ахиулахад саад болдог. Очингуут шууд л хэл сурчих юм шиг эндүү бодол цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхэд хүргэдэг юм шүү.

Бодит байдал дээр хэлгүй бол хөлгүй гэдэг шиг зорьсон газартаа буугаад ганц алхав  уу үгүй юу танаас хэлний мэдлэг шаардаж эхэлнэ. Хил гаалиар нэвтрэх бичиг бөглөхөөс эхлээд л өөрийгөө ойлгуулж, бусадтай харилцахад хэлний мэдлэг л танд тус болно.  Тулсан газар өөрийгөө ойлгуулж чадахгүй зүдрэхдээ “Ганц үг ч болтугай цээжлэх минь яав даа” гэж халагласан ч ниргэсэн хойно  нь хашхирахын үлгэр болно. Тиймээс та Монголдоо байхдаа  хэлний ямар түвшинд байх нь хамаагүй, аль болох л биеэ дайчилж хэлний чадвараа сайжруулахыг хичээгээрэй. Хэрхэн яаж сурах төлөвлөгөөгөө гаргаарай. Хэрвээ энэ тухай мэдсэн хэрнээ ямар нэгэн үйлдэл  хиймээргүй санагдвал танд “Дуугүй байх өдөр”-ийг санал болгоё" зэргээр бодит жишээ, амьдралд хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөнүүдийг багтаажээ.


Үнэ 20000 төгрөг. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл 8020 6667 дугаарт холбогдно уу.