Хүдэрчулууны Хулан
06 сарын 06, 2025
АШУҮИС дэлхийн их сургуулиудын 1237 дугаар байрт эрэмбэлэгджээ. Тодруулбал, дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог "Round university ranking" байгууллагын “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025″-ын шалгуурыг хангаж, ийнхүү түүхэн амжилт гаргасан байна. Дэлхий даяар өдгөө 25 мянга гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Их сургуулиудын эрэмбийг тогтоодог олон улсын 80 гаруй байгууллага байдгаас /RUR/ нь эхний шилдэг 10-т багтдаг нэр хүндтэй байгууллага юм. Энэхүү байгууллага эрэмбийг тогтоохдоо эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийн хүрээнд нийт 20 дэд шалгуурт нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.