Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс гүрний удирдагчдаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч залуу үеийнхэн урилгаар оролцож буй.

Тэдний зургийг Associated Press агентлаг нийтлэхдээ Угандагаас ирсэн өнгөт арьстан охины зургийг photoshop-оор зориуд тасалж нийтэлсэн байна.

Өөрийн зургийг ийнхүү зориудаар салгаж нийтлээгүйд гомдсон Ванессэй твитер хуудастаа "Би арьс өнгөөр ялгаварлан гадуурх үзлийг өөр дээрээ мэдэрч, ойлголоо. Африк бол нүүрсхүчлийн хийг хамгийн бага ялгаруулдаг тив. Гэвч бид цаг уурын хямралд хамгийн их өртөж байна. Та бидний дуу хоолойг арилгаснаар юу ч өөрчлөгдөхгүй. Яг одоо санаа сэтгэл минь тавгүй байна" хэмээн ярьж, уйлсан байна.

Түүний бичлэгийг 208 мянган хүн үзэж,Ванессэй амжилт хүсэж, сайн сайхныг ерөөжээ.

Харин Associated Press агентлагийн зурагчин зурагт барилга орсон учраас тайрсан хэмээн ярьсан аж. Одоогоор тус агентлаг түүнээс албан ёсны уучлал хүсээгүй байна.