"Ард санхүүгийн нэгдэл" Монголын рагбигийн шигшээ багийг ивээн тэтгэхээр боллоо

Х.Оргил
07 сарын 19, 2018

“Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь энэ онд Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд гарын зурлаа.

Гэрээг Монголын рагбигийн холбооны ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар байгуулж гарын үсэг зурж баталгаажууллаа. Гэрээний дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь 2018-2019 оныг хүртэл хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Рагбигийн шигшээ баг Казахстан улсын Алмати хотод зохион байгуулагдсан Ази тивийн Төвийн бүсийн 3-р дивизийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байранд орсон юм. Ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Та бүхэн бидэнтэй хамтдаа хүчтэй байж олон амжилт гаргаарай" гэв.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

Хүчтэй.Хамтдаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.