“Apple” компани үндэсний валютуудын ам.доллартай харьцах ханш нь суларсан орнуудад “iPhone” утасны зарим загваруудын үнийг буруулахаар төлөвлөж байна. Энэ тухай “Apple” компанийн тэргүүн Тим Кук “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Сүүлийн жилүүдэд зарим улсад үндэсний валютын доллартай харьцах ханш нь ихээхэн суларч байгаа нь гар утасны үнэ илүү ихээр нэмэгдэхэд хүргэсэн нь тодорхой” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Apple” компани эдгээр зах зээлийн заримд нь макро эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, үнийг тохируулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ингэхдээ тэрбээр ямар зах зээлийн талаар ярьж байгаагаа дурдаагүй байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Рейтер/