Apple-ийн танилцуулсан нэхмэл хийцтэй гар утасны уут шүүмжлэл дагуулж байна

Х.Уянга
11 сарын 14, 2025

“Apple” компани Японы алдарт дизайнер Issey Miyake-тай хамтран бүтээсэн шинэ төрлийн дагалдах хэрэгсэл болох "iPhone Pocket"-ийг олон нийтэд танилцууллаа. Гэсэн ч 3D нэхмэл хийцтэй энэ бүтээгдэхүүн олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хэрэглэгчид цахим сүлжээнд тус бүтээгдэхүүнийг "Үр ашиг багатай, үнэ хэт өндөр" хэмээж байгаа аж.

Урт болон богино гэсэн хоёр төрлийн оосортой тус уут 150-230 ам.долларын үнэтэй байх юм. 

Үйлдвэрлэгч компанийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнийг iPhone-ийн бүх загвар болон өнгөтэй нийцүүлэн хэрэглэгчдэд санал болгохоо мэдэгдсэн байна.  

Бүтээгдэхүүнийг АНУ, Франц, Хятад, Итали, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Их Британи зэрэг орнуудад хязгаартайгаар худалдаалах бөгөөд энэ сарын 14-нөөс эхлэн Нью-Йорк хотын SoHo дүүрэгт байрлах албан ёсны дэлгүүрт борлуулагдаж эхлэх аж.

Холбоотой сэдвүүд

apple iphone pocket утасны гэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.