ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах талаарх төлөвлөгөөгөө цуцлахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд уриалж буй компаниудын жагсаалтад Apple” компани нэмэгджээ.


АНУ, БНХАУ-ын талууд худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн юм.


Apple” компаниас АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт илгээсэн захидалд, татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг Цагаан ордонд уриалаад, уг шийдвэр өрсөлдөгчдөд нь үр өгөөжтэй бөгөөд өрсөлдөх чадварт нь нөлөөлнө гэдгийг онцолсон байжээ. Шинээр ногдуулах нэмэлт татвар нь “iPhone”, “iPad”, “Airpod” зэрэг Apple” компанийн гол бүтээгдэхүүнүүдийг хамрах төлөвтэй байгаа аж.



Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр “Nike”, “Adidas” тэргүүтэй гутал үйлдвэрлэгч 173 компани БНХАУ-д үйлдвэрлэсэн гуталнуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэхгүй байхыг Д.Трампт уриалсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг