“Apple” компани өнгөрсөн Даваа гаригт болсон 2023 оны “Worldwide Developers Conference” арга хэмжээнийхээ үеэр "Mixed-Reality" буюу бодит ба виртуал орчныг холбогч төхөөрөмжөө танилцуулав. Энэхүү "Vision Pro" төхөөрөмж 3499 ам.долларын үнэтэй бөгөөд ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 

Шинэ төхөөрөмж нь өрсөлдөгч компаниудын VR төхөөрөмжүүдтэй харьцуулахад овор хэмжээ багатай, хөнгөн, илүү цэвэрхэн дизайнтай бөгөөд зайны залгуур эх биетэйгээ үргэлж холбоотой аж.

Хэрэглэгч “Vision Pro" төхөөрөмжийг зүүсэн даруй гар утсан дээрх программуудаа нүдээрээ удирдах боломжтой юм байна. 

Мөн “Apple” компани “Worldwide Developers Conference” арга хэмжээн дээр 15.3 инчийн дэлгэцтэй “MacBook Air” зөөврийн компьютер, хүчирхэг шинэ процессороор тоноглогдсон “Mac Studio”, “Mac Pro” суурин компьютерүүд, гар утасны болон компьютерын үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулжээ.

“MacBook Air” нь өмнөх загваруудаасаа харьцангуй том хэмжээтэй, M2 процессор, 18 цаг цэнэгээ барьдаг зайтай бөгөөд үнэ нь 1299 ам.доллараас эхэлж байгаа аж. Суурин компьютерүүдийн хувьд өнгөрсөн онд танилцуулсан хувилбаруудтай төстэй, харин “M2 Max” болон “M2 Ultra” чипээр тоноглогджээ.