АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Зүүн эргийн Флорида, Өмнөд Каролина, Виржиниа, Вермонт, Индиана, Кентаки зэрэг  мужуудийн санал хураалт орон нутгийн цагаар 19:00 цагт дуусаж эхний дүн урьдчилсан байдлаар гарч эхэллээ.

Нийт 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас гол өрсөлдөөн Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп болон Ардчилсан намын Ж.Байден нарын дунд болж байна. Цагаан ордонд орохын тулд сонуулийн 270 тойргийн саналыг авах хэрэгтэй юм.

Одоогоор хэлэхэд эрт байгаа боловч Ерөнхийлөгч Д.Трамп 8 тойрогт ялж, Ж.Байден 3 тойрогт ялсан мэдээтэй байна. Кентаки мужид 56.7 хувиар Трамп ялсан бол Байден 41.8 хувийн санал авсан байна.