Бүгд найрамдах намын томоохон гишүүд 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгч Доналд Трампын  саналыг эсэргүүцжээ. 

Сенатийн олонхийн удирдагч Митч МакКонел, Ордны цөөнхийн удирдагч Кевин МакКарти нар түүний саналыг няцаасан байна. 

Доналд Трампын хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд сонгуулийн өдрийг хойшлуулах эрх байхгүй бөгөөд ямар ч тохиолдолд конгрессоор хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой аж. 

Түүнчлэн тэрээр шуудангаар олон тооны санал хураах нь саналын үр дүнд луйвар орохоос эхлүүлээд дүн алдаатай гарна гэдгийг ч хэлж байжээ.

Түүний дэвшүүлж буй саналын хүрээнд тэд сонгуулийг иргэд журмын дагуу, аюулгүй, алдаагүй өгч болох хүртэл хойшлуулах санал оруулсан байна. 

Гэвч Сенатор МакКонел даруй эсэргүүцсэн бөгөөд өмнө нь ямар ч сонгууль хойшлогдож байгаагүй гэдгийг хэлжээ. Тэрээр "Энэ улсын түүхэнд, дайны үед, хямрал, иргэний дайны үед ч бид хэзээ ч сонгуулийн хугацааг дахин товлож байгаагүй. Ирэх 11 сард ч бид хойшлуулахгүй" гэжээ.

Харин ноён МакКартигийн зүгээс түүнийг давтан "Бид түхэндээ хэзээ ч сонгуулийг хойшлуулж байгаагүй, энэ сонгуулийн тухайд ч ялгаагүй" гэсэн байна.

Доналд Трамп өөрийн саналыг өмгөөлөн Пүрэв гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлаар сонгуулийг хойшлуулахыг хүсэхгүй байгаа ч шуудангаар санал хураах нь үр дүнд эргэлзээтэй болгоно хэмээн маргажээ.

"Би хойшлуулахыг хүсэхгүй байна. Би сонгуульдаа оролцмоор байна. Гэхдээ би гурван сар хүлээсний эцэст сонгууль завхарсныг олж мэдэхийг хүсэхгүй байна. Би сонгуульд ямар нэг алдаа гараасай гэж хүсэхгүй. Хэрэв сонгуулийг зохион байгуулбал түүхэн дэх хамгийн их луйвартай сонгуулийг бид үзэх болно" гэж Доналд Трамп хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.


Эх сурвалж: BBC