АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Зүүн эргийн мужуудийн санал хураах байр хаагдаж эхний дүн урьдчилсан байдлаар гарч эхэллээ.

Нийт 538 төлөөлөгчийн саналаас 270 болон түүнээс дээш санал авахад Цагаан Ордонд сонгогдоно. Одоогоор 146-н төлөөлөгчийн санал тоологдоод байна. Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч 74 настай Д.Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч 77 настай Ж.Байден нарын дунд гол өрсөлдөөн болж байна.

Одоогоор Ерөнхийлөгч Д.Трамп 17,666,993 сонгогчийн санал буюу 50%, Ж.Байден 17,240,442 сонгогчийн санал буюу 48.7% авсан байна. Оклахама, Арканзас, Миссисиппи, Албама, Тенниссий, Баруун Виржиниа мужуудад Трамп ялсан бол Байден Иллиноис, Виржиниа, Мерилэнд, Вермонт, Конниктикут, Массачусетс мужуудад ялж байна.