Өнөөдөр АНУ-д 1 сая гаруй хүн халдвар аваад байна. Энэ нь дэлхий даяар халдвартай хүний гуравны нэг гэсэн үг юм.

Нас барсан хүний тоо 58 мянгад хүрсэн нь Вьетнамын дайнд амь насаа алдсан цэргүүдийн тооноос давсан үзүүлэлт аж.

Ийнхүү нас барсан хүний тоо нь их байгаа нь хүн ам ихтэй мөн оношлогоо сайн байгаатай холбон тайлбарлажээ. Сүүлийн 2 сарын дотор 5,7  сая хүнд шинжилгээ хийгээд байгаа гэжээ. 

АНУ-д махны хомсдол үүссэн учраас ерөнхийлөгч Дональд Трамп мах боловсруулах үйлдвэрүүдийг нээхийг зөвшөөрчээ.

АНУ-ын эрх баригчид ажилдаа орох нь эрт байна гэж үзсэн учраас конгрессийн хуралдаанаа хойшлуулсан байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор 12 сая гаруй Америкчууд ажилгүй болоод байгаа юм.


Эх сурвалж: BBC