АНУ-ын Хүнс болон эмийн яамнаас ард иргэддээ дэлгүүрт худалдаалагдаж буй зарим гар ариутгагч хүнийг үхэлд хүргэх аюултай гэдгийг идэвхтэй сануулж, сэрэмжлүүлж байна.

Коронавирусийн улмаас гар ариутгагчийн эрэлт ихэссэнээр үл мэдэх шошго, савалгаатай гар ариутгагч олширсон.

Эмч нарын зөвлөж буйгаар химийн найрлагадаа метанол эсвэл модны спирт агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй аж.

Эдгээр нь маш бага хэмжээгээр агуулагдсан байсан ч насанд хүрсэн хүмүүс, хүүхдэд аль алинд нь хор хөнөөлтэй гэнэ.

Хэрэв танай гэрт таны өмнө нь хэрэглэж байгаагүй гар ариутгагч байгаа бол шошго, савлагаан дээрх бичгийг нь анхааралтай уншиж үзэхийг хүсье. Мөн үнэхээр метанол агуулсан гар ариутгагч байвал шууд хог руу хаялгүй аюултай химийн бодис хаядаг газар хаяхыг зөвлөж байна. Учир нь метанол нь амьсгалын замаар болон арьсны сүвээр хүнийг хордуулдаг бөгөөд бодисын хувьд уусч алга болохдоо удаан тул таны биеийг удаанаар хордуулах болно.

Нью Мексикт 3 хүн метанолоор хордон нас барсан ба нэг хүн метанолоос болж хараагүй болжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэрвэээ таны ойр дотны хүн ариутгах шингэн хэрэглээд дотор нь муухайрч, бөөлжиж байвал шууд түргэн тусламжийн үйлчилгээ аваарай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түүнчлэн коронавирусээс хамгаалах хамгийн шилдэг арга бол ердөө л гараа дор хаяж 20 минут угааж, маск зүүх хэмээжээ.


Эх сурвалж: Turn to 10