Үндэсний үйлдвэрлэгч "Ургана" брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үүссэн үерийн гамшигт гар бие оролцож байгаа Онцгой байдлын албан хаагчид, Цагдаа, Дотоодын цэрэг, Хот тохижилтын ажилчид, сайн дураараа туслалцаж буй иргэдэд өөрсдийн үйлдвэрийн бактер устгагч гар ариутгагч гель тараан өгч ажиллаж байна.

Зуслан болон гэр хорооллоос урсан ирж буй үерийн ус нь их хэмжээний нян, бактер агуулж байгаа тул үерийн орчинд ажиллаж буй та бүхэн эрүүл мэндээ бодож, гэртээ заавал гараа ариутгаж очихыг "Ургана" брэндийнхэн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан уриалжээ.

URGANA BRAND-тэй холбогдох утас: 89077079