Эдгар По бол дэлхийн хамгийн гайхамшигтай, хамгийн уянгалаг эохиолчдын нэг мөн. Түүний зохиол бүтээлээс ч илүү анхаарал татдаг зүйл бол түүний амьдрал юм. Тэрбээр дөнгөж 40 насандаа буюу 1849 оны 10-р сарын 7-нд 40 насандаа таалал төгссөн юм.

Түүний үхлийн нөхцөл байдал одоог хүртэл нууцлаг хэвээр байгаа бөгөөд яалт ч үгүй түүхийн хуйвалдаан шиг харагдаж байдаг. 

Энэхүү найрагчийн амьдрал хайртай хүмүүсийн үхлээр дүүрэн байсан бөгөөд энэ нь ч зохиогчийн бүтээлд ямагт тусгагдсан гэдгээрээ онцлог. Өгүүлэл, шүлгүүдийн уйтгартай уур амьсгал эхний мөрүүдээс уншигчдыг алив нэгэн гуниг эсвэл битүү утгат гайхшралд хөтлөдөг байлаа. Түүнийг дөнгөж хоёр настай байхад ээж нь нас барсан бөгөөд аав нь  үл мэдэгдэх шалтгаанаар алга болжээ. Хүүг чинээлэг худалдаачин Жон Аллан өргөж авч өсгөсөн.

Эдгар По 15 настай байхдаа анхны хайртай учирсан ч хайртай болсон охин нь нас барсан бөгөөд 5 жилийн дараа өргөж авсан ээж нь сураггүй алга болжээ. 

37 настайдаа түүний хайртай эхнэр нас барав (тэр үеэл охин дүү нь байв).  Эдгар боловсрол эзэмшихээр суралцсан ч хуримтлагдсан картны өр төлбөрөөс болж Виржиниагийн их сургуулийг орхисон гэдэг. 

1830 онд тэрээр АНУ-ын армийн Цэргийн академийн курсант болж, тэндээсээ "үүргээ ноцтой зөрчсөн, тушаалыг үл хүндэтгэсэн" гэх хэргээр хөөгджээ. Шүүх хурал  дээр  үрчлэн авсан эцэг нь бухимдаж, Пог гэрээсээ хөөжээ. Гэр бүлийн гишүүд болон найз нөхөд нь түүнтэй холбоо барихаас зайлсхийж, түүний эсрэг зогсож эхэлсэн байна. Хайртай байсан Эльмира Ройстер цөллөгт байх үед нь  өөр нэгэнтэй гэрлэжээ. 21 настайдаа ганцхан жил сурсан Эдгар  ажилгүй, хаашаа ч явах боломжгүй байлаа.

Ном бичсэн анхны оролдлогууд нь бэлэн мөнгөний нөөцийг нь шавхав.

Гэвч аз дайрч сэтгүүлд редактороор ажилд оров. Тэндээс ч хоёр удаа халагдсан нь ажлын байранд  согтуу харагдсанаас улбаатай. Гэсэн хэдий ч түүний номыг тоймлон үзэх, хоёрдмол утга бүхий хэв маягийн ачаар сэтгүүлийн борлуулалт нэмэгдэхэд дахин урьжээ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд Эдгар лекц уншиж, редактороор нэмэлт ажил хийж байв. Эцэст нь зохиолчийн бүтээл, "Raven" шүлэг нь  алдар нэрийг авчирсан ч ердөө 15 долларын ашиг олов.

1849 оны 10-р сарын 7-нд По  нас баржээ. Үхлийн шалтгаан нь одоо ч тодорхойгүй нууцлаг хэвээр байна.

Яруу найрагч бизнесийн асуудлаар Филадельфи руу явсан ч 10-р сарын 3-нд Балтимор хотын ойролцоох шуудуунд ухаан солиорсон байдалтай байхыг нутгийн нэгэн сонины ажилтан олж эмнэлэгт хүргүүлсэн байжээ. По маш дэгжин сайн хувцас өмсч явсныг харсан хүмүүс байдаг ч шуудуунаас хөлдөө таараагүй муу гутал, багадаж муудсан хувцсыг чихэж өмссөн байсан хэмээдэг.

Хамгийн сүүлчийн гэрч үхэл хоёрын хоорондох мөчид түүнд тохиолдсон үйл явдлыг нарийвчлан тайлбарлах нь асар ойлгомжгүй. 

Сүүлийн өдрүүдэд тэрээр хий үзэгдэлтэй ярих мэт солиорч мөн өндөр халуурч байв. Эмч зохиолч Жон Мораны хэлснээр нас барахын өмнөх шөнө По "Рейнольдс" нэрийг давтжээ. Энэ нэрний учир шийдэгдээгүй хэвээр үлдсэн. Мөн Эдгар По, Элмира Ройстертэй хурим хийхээс 10 хоногийн өмнө нас барсан байдаг

Нас баралтын албан ёсны шалтгаан нь архины хордлого euphemism буюу тархины гипереми юм. Гэхдээ үүнээс гадна олон асуултууд хэвээр байна. 

Хачирхалтай хувцас уу? Нууцлаг Рейнольдс уу? Хайртайгаа хурим хийхээс 10 хоногийн өмнө архины хор хөнөөлтэй тун хэрэглэв үү?

Алдарт найрагчийн сүүлчийн өдрүүдийн тааврын хэсгүүдийг цуглуулахыг хичээсэн олон онол. Хамгийн түгээмэл онол бол По 19 дүгээр зууны улс төрийн алдартай хуурамч схемийн золиос болсон гэж үздэг.

Түүнийг ихэнхдээ орон гэргүй хүмүүс  гэмт хэрэгтнүүдийн адил  хулгайлж, ямар нэгэн хүчтэй мансууруулах бодисоор хордуулсан гэх таамаг тодорхойгүй байгаа боловч энэ онол нь ер бусын байдалтай дүр төрх, бүх нийтийн сонгуулийн  өдөр сонгуулийн байрны ойролцоох жалгаас олсноор  бүрэн тайлбарлагдаж байна. 

Мэдээжийн хэрэг, зохиолч эрт нас барсан нь эмгэнэлтэй,  түүний бүх амьдрал гашуун, зовлонгоор ханасан байсан ч түүний үхлийн нууц бүр гашуун юм.