Дэлхий дахинд хүмүүсийн наслалт нэмэгдсэн. 1950 онд дэлхийн хүн амийн дундаж наслалт 46 байсан бол 2015 онд 71 болж өсчээ. Зарим оронд энэхүү ахиц дэвшил тийм ч жигд биш байдаг. Өвчин эмгэг, түүний тархалт болон гэнэтийн үйл явдлууд нь бидэнд амьдрал мөнхийн биш гэдгийг сануулдаг. 

Үүний зэрэгцээ терроризм, дайны гамшиг нас баралтад нөлөөлдөг бөгөөд дэлхий дахинд үхлийн 0.5 хувийн шалтгаан болдог. Гэвч дэлхий даяар олон сая хүн урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаануудаас болж хэтэрхий  залуу насандаа амиа алддаг. 

Хүмүүсийн үхлийн тухай түүх нь тэд юунаас болж амиа алдсан болон цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн тухай түүх юм.


Үхлийн шалтгаан 

2017 онд дэлхий даяар 56 сая хүн нас баржээ. Энэ нь 1990 онтой харьцуулахад дэлхийн хүн ам 10 саяар нэмэгдсэн ба хүн амын дундаж наслалт нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. Нийт нас барагчдын 70-аас илүү хувь нь халдваргүй, архаг өвчиний улмаас нас бардаг. Хамгийн том алуурчин нь зүрх судасны өвчин бөгөөд үхлийн гуравны нэг нь тус өвчнөөс улбаатай. Энэ нь хавдараас хоёр дахин их. Харин хавдар нь зургаан нас баралтын нэгд нөлөөлдөг байна. Бусад халдварт биш өвчинд чихрийн шижин, амьсгалын замын өвчин, сэтгэцийн өвчин нь жагсаалтын дээгүүр бичигддэг.


Урьдчилан сэргийлэх боломжтой үхэл 

Хамгийн цочирдмоор зүйл нь одоо ч гэсэн хүмүүс урьдчилан сэргийлж болох шалтгаанаас амиа алдаж байна. 2017 онд суулгалттай холбоотой өвчлөлөөс 1.6 сая хүн нас барж, нас баралтын тэргүүлэх шалтгааны жагсаалтад багтжээ. 

Үүний дараагаар нярайн эндэгдэл орж байна. Төрсөн даруй болон 28 хоногт нас барсан нярайн тоо 2017 онд 1.8 саяд хүржээ.

Эдгээр нас баралтын давтамж нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Японд 1000 хүүхэд тутмын нэгээс цөөхөн нь амьдралын эхний 28 хоногт нас бардаг. Дэлхийн хамгийн ядуу орны хувьд 20 тохиолдлын 1 нь нярайн эндэгдэл байдаг аж.

Улс орны баян ядуугаас үл харгалзан авто тээврийн осол дээгүүр байрыг эзэлдэг бөгөөд 2017 онд 1.2 сая хүн ослоос амиа алдсан тооцоо байдаг. Сүүлийн хэдэн арван жилд өндөр орлоготой улс орны зам тээврийн осол багассан ч гэсэн дэлхийн хэмжээнд зам тээврийн ослын нас баралт ижил хэмжээнд байна. 

Үүний зэрэгцээ дэлхий даяар дээрх шалтгаанаас хоёр дахин олон хүн амиа хорлолт болон хөнөөлтөөс болж нас бардаг аж.



Эх сурвалж: https://www.bbc.com