АНУ-ын поп од Деми Ловато Лос-Анжелес хотын эмнэлэгийн яаралтай тусламжид херойн хэтрүүлэн хэрэглэсэн оноштой хүргэгдсэн ажээ. Тэрээр  2008 онд Дисней сувгийн Camp Rock кинонд тоглосноосоо хойш алдар хүндийг олсон бөгөөд өчигдөр 8 сая долларын Холливуд Хилс дахь гэрээсээ үд дундын үед яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна. 25 настай дуучины эрүүл мэндийн байдал одоогоор тодорхойгүй байгаа ч өмнө нь согтууруулах ундаа, хар тамхины донтолттой тэмцэж байгаагаа олон нийтэд нээлттэй илэрхийлж байсан юм. Тэрээр өөрийн хит дуу болох “Sober” хэмээх дуундаа өөрийн тэмцэл, эрүүлжих замналынхаа тулаар өгүүлсэн байдаг.  

Эмнэлэгт хүргэгдэхийн өмнөх өдөр инстаграмын 69 сая дадагч нартаа өөрийн сэлфиг хуваалцсан бөгөөд ямар ч асуудалтай тэмдэг ажиглагдаагүй байна. Түүний талаар сонссон даруйдаа найзууд, фенүүд нь тал бүрээс хурдан эдгэхийг хүссэн сэтгэгдэлээ илгээсэн бөгөөд Ариана Гранде “ Хайртай шүү”хэмээн твиттерджээ.