Монголбанк тавдугаар сарын гадаад худалдааны сарын тоймыг гаргалаа.

Энэ оны эхний 5 сард экспортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 6 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 361 сая ам.доллараар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ буурснаас шалтгаалж 69 сая ам.доллараар буурсан хэдий ч үнийн өсөлтөөс шалтгаалж 356 сая ам.доллараар өссөн байна. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөнөөс шалтгаалж 18 сая ам.доллараар өссөн боловч үнийн өөрчлөлтөөс шалтгаалан 35 сая ам.доллараар буурсан дүн гарав. Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ өнгөрсөн сард 1,303 ам.долларт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6%-иар өссөн бол өнгөрсөн сараас 2.4 хувиар буурсан дүн юм.

Мөн  “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ тайлант сард харгалзан 6,825 ам.доллар болов. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 2 хувь, төмрийн хүдэр 6 хувиар тус тус өссөн дүн юм. Зэс 0.4 хувиар буурч, төмрийн хүдэр 0.5 хувиар өссөн байна. Мөн чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 5 дугаар сард 79 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсчээ.