Англиар чөлөөтэй ярьж сурах сонирхолтой, шинэлэг хөтөлбөр Монголд

Peak.mn
08 сарын 14, 2024

Танд англи хэл сурахад олон бэрхшээл тулгарсаар байна уу. Үүнийг цогцоор шийдэх цоо шинэ хөтөлбөрийг “Lingors” боловсролын байгууллагаас хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ бол насанд хүрсэн  суралцагчдад зориулсан онлайн дижитал шийдэл болох “Burlington English” хөтөлбөр юм. 

Энэхүү хөтөлбөрийг АНУ-д төвтэй, 40 жилийн туршлагатай Burlington групп олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд 2009 онд боловсруулж танилцуулснаар англи хэл сурах хүсэлтэй дэлхийн сая сая хүмүүст хүрч чаджээ. 


“Burlington English” нь англи хэл суралцагчдад дуудлага болон сонсох чадвараа сайжруулахад нь туслах хосгүй SpeechTrainer®-ийг санал болгодгоороо онцлог. Түүгээр зогсохгүй анхан шатнаас эхлэн ахисан түвшний хүртэлх ярих, бичих, сонсох, унших дөрвөн ур чадвар, дүрэм, амьдрах ухааныг бүрэн нэгтгэсэн цогц, холимог сургалтын хөтөлбөр гэдгээрээ өнөөдөр Монгол Улсад анхдагч болж байна. 


Анхан шатны мэдлэгтэй ч гүнзгийрүүлэн суралцах арга барилаа олоогүй, эсвэл ярих ур чадварт суралцах, бүр ажил мэргэжлийн хэллэг нэн шаардлагатай зэрэг олон төрлийн хэрэгцээ шаардлага залуус байдаг шүү дээ

Магадгүй заримд нь нэг бус нэлээд олон хэрэгцээ ч байж мэднэ. Эдгээрийг нэг дороос цогцоор сурах боломжийг “Burlington English”-т багтаажээ.

Тухайлбал, 

  • Суурьгүй анхан түвшингээс ахисан дунд түвшин хүртэл суралцагч англи хэлний 4 чадвараа жигд хөгжүүлэх интерактив шийдэлтэй. 
  • Суралцагч суурьгүй анхан түвшингээс ахисан түвшингийн стандарт дүрмүүдийг бүгдийг нэг дороос цогц сургалтын хөтөлбөрөөр цэгцтэй хичээллэж суралцана.

  • Суралцагч анхан түвшингээс ахисан түвшингийн бизнесийн болон байгууллагын түвшинд  англи хэл буюу ажлын байран дээр ашиглагдах англи хэлийг цогц сургалтын хөтөлбөрөөр хичээллэж суралцана.

“Burlington English” хөтөлбөрийн багийнхан суралцагчдад танилцуулж байгаа бас нэг онцлог үйл ажиллагаа нь 180 гаруй ажил мэргэжлийн англи хэлний сургалт ажээ. Шинээр өсөн дэвжиж байгаа монгол залууст яг тохирсон сургалт гэдгийг “Lingors”-ынхон онцолж буй. 

Тодруулбал, 180 гаруй мэргэшсэн мэргэжлийн сургалтууд нь суралцагчдад шинэ ажил мэргэжлээр амжилтанд хүрэх эсвэл мэргэжлээрээ шат ахихад нь туслах зорилгоор контекстэд тохирсон үгсийн сан, ажил мэргэжлийн онцлог хэл, бодит ажлын байранд үүсч болох нөхцөл байдалд тааруулсан сэдвээр дамжуулан суралцах боломж олгодгоороо бусад сургалтуудаасмаш том давуу талтайг харж болж байна. 

Суралцагч хөтөлбөрт хамрагдаад тодорхой хугацааны дараа ямар шатанд яваа, өөрийгөө хэрхэн ахисан бол гэдэг хамгийн сонирхолтой асуулт байдаг. 

Burlington English” хөтөлбөрийнхөн мэдлэгийн сан үүсгэж явцаа хянадаг байна. Ингээд нэгэнт явцаа хянасан учраас сайжруулах хэсгүүдээ харна. Дасгал ажлууд ажиллаж, үр дүнтэй суралцана.Бүлэг бүрт 9 хичээлтэй, 4 чадвар зэрэг сайжруулах дасгал ажиллаж, суралцана. Хэдийд ч, хаанаас ч хүссэн төхөөрөмжөөсөө нэвтэрч, суралцана.


Хиймэл оюун ухаанд суурилсан дуудлага засагчийн тусламжтайгаар дуудлагаа сайжруулж, англи хэлээритгэлтэй ярьж сурах бүрэн боломжийг ийнхүү суралцагчдад олгож эхэлжээ. 

Та бүхэн эдгээр англи хэлний сургалт хөтөлбөрүүдийн мэдээллийг https://lingors.com/training вэб сайтаар болон https://www.facebook.com/lingors пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой. 

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Lingors”-ынхон энэхүү хөтөлбөрт хамрагдах сонирхолтой хүмүүст 1+1 БУЮУ НЭГ САРЫН ЭРХ АВБАЛ НЭМЭЛТ НЭГ САРЫН ЭРХИЙГ ДАГАЛДУУЛАХ УРАМШУУЛАЛ зарлаад байгааг дуулгахад таатай байна. 


     Нийтлэлч Б.Энхзаяа


Холбоотой сэдвүүд

англи хэл сургалт хөтөлбөр