Японы Токүшима аймгийн Нарүто Боловсролын Их сургуулийн захирал, боловсролын менежментээр мэргэшсэн судлаач Сако Хидэказүгийн “Сургуулийн менежмент R- P- D - C- A” хэмээх ном монгол хэл дээр орчуулагдан гараад байгаа билээ.

Судлаач Сако Хидэказү боловсрол л жинхэнэ утгаараа улс орны суурь учраас сургуульд ажиллаж боловсрол түгээх ажлыг хариуцагч багш хүн хүүхдийн өсөлт хөгжлийн төлөөх өөрийн сургалтын үйл ажиллагааг ямагт сайжруулдаг байх шаардлагатай гэжээ.

Сургууль нь олон багш нарын сургалтын үйл ажиллагааг нэгтгэн холбож, тэнд суралцаж буй хүүхэд багачуудыг сайтар дэмждэг байгууллага байх ёстой. Ийм сургууль байхын тулд менежмент маш чухал гэдгийг онцолжээ.

Япон улсын Нарүто Боловсролын Их Сургуулийн дэд захирал САКО ХИДЭКАЗҮ

Энэ тухайгаа тэрбээр "Энэхүү номын гол өрнөл сэдэв нь Японы Кочи аймгийн сургуульд миний өөрийн гардан хийсэн туршилт судалгаа юм. Кочи аймаг дахь туршилт судалгаагаар сургуулиуд алсын хараагаа нэгдмэл байдлаар ойлгох, улмаар алсын харааг бодит болгохын тулд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээс багш нар харилцан суралцсанаар сургалтаа сайжруулахад байгууллага гэдэг үүднээс ханддаг сургууль олныг харж ирсэн. Францын яруу найрагч Louis Aragon "Зааж сургана гэдэг нь итгэл найдварын тухай ярих явдал юм" хэмээсэн байдаг. Боловсрол нь хүүхэд залуусын ирээдүй, улс орны ирээдүйг бүтээдэг үйл хэрэг юм. Энэхүү ном маань Монгол Улсын сургуулийн хөгжил, боловсролын хөгжилд бага ч атугай хувь нэмэр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүснэм. Түүнчлэн Монгол Япон улсын харилцаанд бас тус нэмэр болбол түүнээс өөр баяр жаргал гэж үгүй билээ" хэмээн тодотгон бичсэн байна.

“Сургуулийн менежмент R- P- D - C- A” номд багш ажилчид нь боловсрол олгох ажлынхаа утга учир, мөн чанарыг ойлгож, ажлын хамт олонтойгоо нягт холбоотой сургуулийг “эрч хүчтэй сургууль” гэж нэрлэжээ.

Ийиээс юун түрүүнд “Сурган хүмүүжүүлэх бодлого”-оо тодорхойлох ёстой аж. Учир нь энэ нь сургуулийнхаа сурагчдад ямар үнэ цэнийг бий болгох, ямар хүүхэд (хүн) бэлтгэх вэ? гэдгээ тодорхой болгох явц юм. 

Үүний тулд "хүүхдийн бодит байдлыг зөв мэдэрч, үнэлж цэгцлэн, илэн далангүй ярилцах замаар цаашдын зорилтоо тодорхойлно. Зүйрлэвэл, алтангадас одыг бий болгохын тулд хөл доорх чулуу (хүүхдийн бодит байдал)-г авч, зүлгэн хурцалсаар алтангадас од болгоно гэсэн үг" хэмээжээ.



Энэхүү ном доор гол агуулга багтсан байна.


1. Сургууль хэмээх байгууллагын менежмент нь: 

✔Багшийн өөрийн дотроос гарсан сургалтыг сайжруулах тухай хүсэл эрмэлзэл болон үйлдлийг гаргаж ирэх болон 

✔Сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагааны нэгдмэл байдал болон харилцан холбоог бий болгох гэсэн хоёр зүйлийг хангах хэрэгтэй. 

2. Үүний тулд сургуулийн алсын харааг удирдах ажилтнууд болон багш ажилчид нэгдсэн байдлаар ойлгох. 

3. Улмаар алсын хараанд суурилсан сургалтын үйл ажиллагааны (хэрэгжилт) тодорхой дүр зураг болон бодит нөхцөл байдлын талаар багш ажилчид нээлттэйгээр харилцан ярилцаж, багш нар хамтдаа хэрэгжилтийн явцад суралцах