Винсент Ван Гог 16 наснаасаа эхэлж урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байжээ. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр Амстердамын Их Сургуулийн шашны номлолын факультетэд 2 жил суралцаад шашины чиглэлээр ажиллах болжээ.1879 онд номлогчийн ажлаасаа халагдсанаар түүний ядуу тарчиг, тэнүүлчин амьдрал эхэлсэн гэдэг. 

Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр хуулбар хийж, хаяа байгаль дээр судалбар зурдаг байжээ. Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцсан нь түүний хэв маягыг эрс өөрчилсөн гэж үздэг. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арльд байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон билээ.


Түүний хамгийн алдартай бүтээл бол "Одтой шөнө".

Энэ зураг түүний шөнийн тэнгэрийг дүрсэлсэн олон бүтээлийн нэг байжээ. Харин энэ зурагт Ван Гог одтой шөнийг өөрийнхөөрөө бүтээхийг зорьжээ. Энэхүү алдарт бүтээл өдгөө Нью-Йоркийн музейд хадгалагддаг.

"Одтой шөнө" зургийн талаарх олон сонирхолтой таамаг бий. Тухайлбал уг зураг дээр алсын оддыг дүрсэлсэн нь "Хаббл" дурангаар авсан галактикийн гэрэл зурагтай төстэй байжээ. Мөн одоор Ван Гог өөрийн төрсөн хонины ордыг дүрсэлсэн гэх яриа ч бий