Цар тахлын нөлөөгөөр олон улсад аялал жуулчлалын салбар хоёр жил гаруйн турш зогсонги байдалд орсон билээ. Өнгөрсөн хавраас гадаад, дотоодын аялал сэргэж, аялалын шинэ чиг хандлага, трендүүд хөгжиж буй. Энэ удаа та бүхэнд ковид-19-ийн дараагаас дэлхий нийтэд аяллын ямар чиг хандлага дэлгэрч буйг танилцуулъя.

Ойрын маршрут: Нутагтаа амрах

Гадаадын оронд  аялахаас илүү ихэнх нь өөрийн орноороо аялах болжээ. Энэхүү хандлага нь түлхүү германчуудад ажиглагдсан байна.

Ийнхүү таньж мэддэг, төрсөн нутагтаа аялах нь аялал төлөвлөхөд хялбар бөгөөд гадаадад, хаа нэгтээ гацах эрсдэл байхгүй болно.


Агуу эрх чөлөө: Зуслан

Царт тахлын үед зочид буудлууд амрагчдыг хүлээж авахгүй удсан. Үүнээс үүдэлтэйгээр зөөврийн орон сууц, зуслангийн борлуулалт огцом нэмэгдсэн. Германд тун богино хугацаанд зуслангийн газруудын захиалга дүүрчээ. Гэсэн ч энэ онд шатахууны үнийн нэмэгдсэн нь хүндрэл үүсгэж, сэтгэл санааг тавгүйтүүлж байна. 100 километрт арав, арван нэгэн литр шатахуун зарцуулах нь хуримтлалд нь сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Өөрсдийн амралт : Амралтын байшин, орон сууц

Тааваараа, өөрийнхөөрөө амрах боломж бол яах аргагүй амралтын байшиндаа амрах. Үүнийгээ дагаад ирэх жилүүдэд ч хувийн байшин, зуслангийн үнэ өсөх магадлалтай юм.

Суудал: Цахилгаан дугуйтай амралт

Цар тахлын улмаас германчууд унадаг дугуй, бүр тодруулбал цахим дугуй дугуйн сонгон худалдан авч байна. Борлуулагчид захиалгаа дийлэхгүй ч байсан удаатай. 


Гар утас: Далдуу модны дор ажиллах

Гэр, оффисоос зугтаж, ихэвчлэн амралтын газар амрангаа ажиллах хэв маяг бий болжээ.  Далдуу модны дор алсаас ажиллахыг хүссэн хэн бүхэнд Канарын арлууд нээлттэй. Гэсэн ч ажил олгогчтойгоо тохиролцож чадахгүй бол нь хэн бүхэнд олдох боломж биш юм. 



Корона ба нэвтрэх дүрэм: Дэлхий суларч байна

Онгоцонд байгаа FFP2 маск, бүртгүүлэх үеийн хамгийн бага хоорондын зай, хүчинтэй PCR-ын шинжилгээ, вакцинжуулалт эсвэл эдгэрэлтийн нотолгоо гээд цар тахлын улмаас аялал жуучлал хүндрэлтэй болсон.

Гэхдээ одоо өөрчлөгдөж байна. Цар тахалтай холбоотой хязгаарлалт, нэвтрэх журам дэлхий даяар аажмаар суларч байна. Агаарын тээврийн компаниудын хувьд онгоцонд маск зүүх шаардлага ч мөн адил.

Дараагийн чиг хандлага: Европ

Нэг ч хүнгүй Венецийн Гэгээн Маркийн талбайг бид дахиж хэзээ ч харахгүй. Европын аялал жуулчлал эрчимтэй сэргэж, хотууд хөл хөдөлгөөн ихэсчээ.

Онгоцны тасалбар үнэтэй байх эсэх нь аялагчдад төдийлөн нөлөөлөхгүй нь. Учир нь тэд машин эсвэл бүр илүү сайн галт тэргээр явах боломжтой юм.

Эрч хүч: Мартагдашгүй саналууд

Цар тахлын улмаас жуулчдын хомсдол үүссэн үед газрууд хүнгүй бол ямар үзэсгэлэнтэй байдгийг олж мэдсэн бөгөөд тэр цагаас хойш тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээр ажиллаж байна.

Тухайлбал Цюрих-Амстердам, Милан-Палермо, Вена-Парис гэлтгүй Европт галт тэрэгний холболт улам бүр нэмэгдсээр байна.

Орчуулсан Мөнхзоригийн Намуунаа