Өнгөрсөн сарын 25-ны өдөр Чангигийн нисэх онгоцны буудал дээр “зорчих тасалбар”-аа буруу ашигласан гэсэн шалтгаанаар 27 настай залууг Сингапурын цагдаа нар баривчилжээ. Түүний энэхүү үйлдэл хийсэн шалтгаан нь эхнэрээ нислэгийн хаалга хүртэл үдэх байсан гэнэ. 

Уг явдлын дараа Цагдаагийн газраас Чангигийн нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэг нь хамгаалалттай бүс гэдгийг нийт зорчигчдод сануулсан байна. Сингапурын цагдаагийн газрын Facebook хуудсанд “Дамжин өнгөрөх бүсэд зорчих тасалбараар нэвтэрсэн тохиолдолд дараагийн чиглэл рүү зорчих журмаар л нэвтрэх ёстой” гэж мэдээлжээ. 

Мөн зорчих тасалбараа буруугаар ашиглавал Дэд бүтцийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх бөгөөд хууль зөрчсөн гэмт этгээд нь 20,000 сингапур доллар эсвэл хоёр жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгүүлэх болно гэж мэдэгджээ. 2019 оны 1 дүгээр сараас хойш цагдаа нар онгоцны буудалд нэвтэрсэн ч орхих бодолгүй 33 зорчигчдыг баривчилсан ажээ.