Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 5-9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.


Тавдугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханызүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг.

Тавдугаар сарын агаарын температур Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутаг, Говь-Алтай, Завхан аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-30 мм, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Дорноговийн ихэнх нутаг Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог байна. 

Тавдугаар сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж орчим буюу 15-25 мм, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна. 


Зургадугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханызүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим газар, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг. 

Зургадугаар сарын агаарын температур Баян-Өлгий, Увсын нийт нутаг, Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай,Төв,Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 50-80 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-30 мм, бусад нутгаар 30-50 мм хүртэл хур тунадас унадаг. 

Зургадугаар сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нийт нутаг, Дорноговийн зүүнхойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.


Долдугаар сард 


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-16 градус, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 22-28 градус, бусад нутгаар 16-22 градус дулаан байдаг. 

Долдугаар дугаар сарын агаарын температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүнхэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-80 мм хүртэл бороо ордог байна.

Долдугаар сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговийн нутаг, Төв аймаг болон Өвөрхангайн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Наймдугаар сард 


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг.

Наймдугаар сарын агаарын температур Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь,Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.00C-аар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог.

Наймдугаар сарын нийлбэр хур тунадас Увс, Хөвсгөл аймгуудын нийт нутаг, Баян-Өлгий, Завхан, Булган, Архангайн хойд хэсэг, Сэлэнгийн бауруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. 


Есдүгээр сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 6 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтайн, Баянхонгорийн өмнөд хэсгээр 14-20 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан байдаг.

Есдүгээр сарын агаарын температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Завхан, Өвөрхангай аймгуудын ихэнх нутаг, Архангай, Дундговь, Дорноговийн баруун урд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 30-40 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-15 мм, бусад нутгаар 15-30 мм хуртунадас ордог.

Есдүгээр сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгорын ихэнх, Завханы баруун хэсэг, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. 

Сарын дундаж агаарын температур 5 дугаар сард төв, зүүн говийн аймгуудын нутгаар, 6 дугаар сард баруун аймгуудын өмнөд хэсгээр, 7 дугаар сард нутгийн зүүн хагаст, 8 дугаар сард говийн аймгуудын өмнөдхэсгээр, 9 дүгээр сард баруун аймгуудын нутаг, говийн нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хур тунадас 5 дугаар сард зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7 дугаар сард говь болон зүүн аймгуудыннутгаар, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 9 дүгээр сард төв болон зүүн аймгуудыннутгаар олон жилийн дунджаас ахиу, 5 болон 6 дугаар саруудад баруун, төв говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.


Эх сурвалж: ЦУОШГ