Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Өнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   


Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 26-31 градус, бусад нутгаар  21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.