Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Х.Уянга
12 сарын 17, 2025

Цаг уурын байгууллагын мэдээлснээр пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгийн нутгаар хүйтний эрч чангарч эхлэх бол баасан гарагт ихэнх нутгийг хамран эрс хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, хангайн төвийн бүс нутгаар өдөртөө -16-18 градус, шөнөдөө -24-26 градус хүрч хүйтэрнэ. Температур огцом буурах нь зам тээвэр, мал аж ахуйд хүндрэл учруулах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр авч, холбогдох байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг сонсож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

цагагаар weather

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.