172 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа

Хүдэрчулууны Хулан
06 сарын 11, 2025

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1159.4 ам метр талбай бүхий, зоорьтой хоёр давхар барилга бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилгатай хүзүүвчээр холбогдсон.


Тус цэцэрлэг нь дөрвөн бүлэгт 200 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд зургаан бүлэгт 150 хүүхэд элсүүлэн суралцуулах бүрэн боломж бүрдэж байна.

Холбоотой сэдвүүд

ебс хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.