108 утас ачаалалтай үедээ өдөрт 800 гаруй дуудлага хүлээн авдаг

Х.Оргил
06 сарын 01, 2022


Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандсан дуудлагын ихэнх хувийг ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлдэг байна.

Ихэнх нь хүүхэд хамгаалал буюу бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг дуудлага байдаг аж. Мөн зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлаганд үерхэл, нөхөрлөл, үе тэнгийнхний харилцаа, цаашлаад хичээл боловсролтой холбоотой зөвлөгөөнүүд багтдаг.Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 85 хувийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлдэг ажээ.

Хүүхдүүдээ тусламж, зөвлөгөө хэрэгтэй үед хэнд хандахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл 108 хүүхдийн тусламжийн утас руу залгаарай.

Бичлэг үзэх;

Холбоотой сэдвүүд

хүүхдийн эрх хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.