Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, болон дэн буудлуудад  Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн. Тэгвэл өнөөдөр шалгалт хийсэн дүнгээ олон нийтэд танилцууллаа. Нийт нийслэлийн хэмжээнд 90 зочид буудал, 39 дэн буудал нийлээд 129 аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд

- 8 буюу 6.2% нь их, 

-92 буюу 71.3% нь дунд,

-29 буюу 22.5% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 2,9600.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Лабораторын шинжилгээний дүнгээр:

Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн байна.

Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авжээ.