Баянгол дүүрэгт байрлах дуяа, дүпүний үйлдвэрт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илрэв

Б.Баясгалан
03 сарын 04, 2019

Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Монгол түлхүүрийн байранд байрлах “ХуньШиян” ХХК-ийн дуяа, дүпүний үйлдвэрт хяналт шалгалт хийв. 

Шалгалтаар тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

зөрчил мхег шалгалт дуяа дүпү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.