Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 3-ны өдөр буюу мягмар гарагт бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. 

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын өдрийг  бүх нийтээр амрах өдөр болгосон бөгөөд тухайн ажлын өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны бямба гаригт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.