ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Академич С.Чулуун академичийг тойрсон асуудал эрдэмтдийн дунд шуугиан тариад байна.

Түүнийг эрдэм шинжилгээний салбарт оюуны хулгай, ёс зүйн хэрэг зөрчил гаргасан хэмээн үзэж буй. 

Учир нь С.Чулуун нь "2018 онд академич хэргэмд нэр дэвшихдээ хуурамчаар бүтээлийн жагсаалт үйлдэж, шалгаруулах коммисийг хуурсан билээ. Мөн 2010 онд Түүхийн хүрээлэнгийн захирал болсноосоо хойш өөрийн бүтээлийн тоог нэмэгдүүлэхийн тулд тус хүрээлэнгээс гарч буй бараг бүх номыг эмхэтгэсэн, редакторласан гэж нэрээ тавих болсон байна. Ийнхүү улсын байгууллагыг өөрийн хувийн компани мэт ажиллуулж, шинжлэх ухааны ёс зүйг уландаа гишгэсэн" хэмээн ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ бичсэн байна. Мөн Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтдийн төлөөлөл ч нэгдэн уг асуудлаар төрийн гурван өндөрлөгт хандсан байна. 

Доктор, профессор Ж.Урангуа фэйсбүүк хуудастаа "Энэ бол МУИС, ШУА, МУБИС зэрэг судалгааны байгууллагын хоорондын хэрэг биш, харин шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын үнэт зүйлийг хамгаалж буй асуудал болно-гэж Баттогтох хэлсэн нь дараах учирт холбогдоно.
Энэ бол эрдмийн орчинд эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс эрх чөлөөтэй судалгаа хийж, оюун ухаан чадвараа уралдуулж Монголын түүхээ судалж, сурталчилж байх боломжийг хангах асуудал юм.
Мөн эрдмийн зэрэг, цол, хэргэмийг луйврын замаар биш, үнэнч шудрага хөдөлмөрлөж, ёс зүйтэй байж хүртэх тухай асуудал юм. Оюуны өмчийн хулгайн эсрэг тууштай тэмцэх ёстой.


Энд судлаач-эрдэмтэн хүний ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа учир энэ бол нийгмийн асар том асуудал юм.
Мөн хүнийг дарамтлах, айлган сүрдүүлэх, гутаан доромжлох, заналхийлэх аливаа үйлдлийг таслан зогсоох үүднээс зохих хууль дүрмийн хэмжээнд арга хэмжээ авах ёстой. Энэ бүхнийг таслан зогсоохгүй бол маш муу жишиг тогтоож, түүхийн шинжлэх ухааны цаашдын хөгжилд муугаар нөлөөлнө. Тиймээс хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж, зохих газарт нь уламжилсан болно. Мөн энэхүү Шаардлага хүргүүлэх бичигт хоёр зүйлээр ангилан бичсэн зүйлийг нотлох бүх баримтуудыг тус Шаардах бичигт хавсаргасан болно. Энд хүнийг гүтгэсэн эсвэл хуурамч баримт байхгүй, бүх зүйлд бат нот буй" хэмээн бичжээ.

Мөн Кэмбрижийн их сургуулийн антропологийн доктор, антропологич, МУИС-ийн багш Д.Бум-Очир ийнхүү үзэл бодлоо илэрхийлжээ.

Бид уг асуудлаар тодруулга авч эргэн мэдээлэх болно.