Б.Баясгалан
08 сарын 05, 2020
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өчигдөр ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон дээрх яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлыг холбогдох тулгуур яамд анхаарч, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай. Өмнөх жилүүдийн алдаа нь салбарууд тус тусдаа хөгжил ярьсаар, хүнээ хөгжүүлэх асуудал дунд нь орхигдсоор ирсэн. Хэдийгээр хүний хөгжлийн асуудал ХНХЯ-ны эрхлэх асуудалд байгаа ч салбар бүрийн уялдаа холбоогүйгээр энэ ажил урагшаа явдаггүй. Иймээс эхний ээлжид хамтарсан ажлын хэсэг гаргаж, яамдууд идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй" хэмээгээд уг асуудлыг сануулж өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйгаа дурдлаа.

Сайдууд тус тусын салбарынхаа хүний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал, хийх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлуудаа ярив.
Тухайлбал,
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цэцэрлэг, сургуулийн хөтөлбөр агуулгад олон улсад үнэлэгдэх Монгол хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилга бий. Үүнд анхааран ажиллах болно гэлээ.
Соёлын сайд С.Чулуун хүний хөгжил зам барихтай адил ажил биш, аажимдаа хөрсийг нь сайн суулгах асуудал. Иймээс шинээр байгуулагдсан Соёлын яам Хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно гэдгээ онцлов. Мөн төрийн нарийн бичгийн дарга нар саналуудаа хэлж хамтарч ажиллахад бэлэн байна хэмээсэн юм. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг, хүний хөгжлийг ярихгүйгээр салбарын хөгжил ярих боломжгүй гэдгийг сайдууд хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулах гэж байна. Өмнөх хөгжлийн бодлогуудаас өөр гэдгийг анхаарах ёстой. Иймээс бүх салбар үүнд хойш суулгүй, ажил хэрэгч хандахыг хүсэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
а.ариунзаяа б.баярсайхан л.цэдэвсүрэн с.чулуун сайд нар хүний хөгжлийн цогц бодлого
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.184.210] ・ 2020.08.14 Хариулах
Үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчлөх санал бүх нийтэд хүртээж өгөөрэй
Зочин [203.91.115.40] ・ 2020.08.06 Хариулах
Баярсайхан,Цэдэвсүрэн хоёр нэг аралны хоёр дугуй. Тэд боловсролыг мэдэхгүй!!! Тэднээс сайн үр дүн хүлээлгүй. Гам дагаж, бөг өөр худалдсан авгай нараар тоглуулах нь дээ энэ ЯАМ!!!
Зочин [202.9.46.217] ・ 2020.08.06 Хариулах
Маш зөв асуудал хөнджээ.Юуны түрүүнд боловсролын зэргийн үнэлэмжийг анхаарах хэрэгтэй.Цүнх барьж сум сургууль хэсэж зардаг магистрын бизнесийг болих хэрэгтэй
Зочин [203.91.115.54] ・ 2020.08.06 Хариулах
Одоо боловсролоор оролдохгүй байвал яасан юм бэ? "Дуугүй байгаарай мөнгө өгье" гэдэг шиг боловсролоор бага оролдвол "сайн байна" гэж магтана шүү.
Зочин [203.91.115.50] ・ 2020.08.06 Хариулах
Өөрсдөө ч мэдэхгүй , шинэчлэлт хийх нэрээр багш нараас санал асуулга гэж баахан юм авна. Тэрийгээ хэрэгжүүлэх гэж бичиг цаас судалгаа тайлан гэж шат шатандаа нэхнэ. Ингээд л багш нар бичиг цаасны ажилд дарагдаад хүүхэдтэйгээ ажиллаж чадахгүй байгаа шдээ
Зочин [64.119.23.203] ・ 2020.08.06 Хариулах
Яана даа боловсрол минь. Мэдэхгүйгээ мэддэггүй хэдэн дөргүй бух шиг авгай нарын гарт өөдлөхгүй ээ. Энэ хүмүүс бүгд боловсролын яаманд бсан. Яг монгол хүүхдэд тохирсон шийдэл боловсруулж чадаагүй ш дээ толгой нь хүрэхгүй учраас худлаа баахан сүржин үгтэй гадаад юм хуубарлаад тэр нь үнэхээр болохгүй тохирохгүй бгаа шүү дээ
Зочин [66.181.161.116] ・ 2020.08.05 Хариулах
Боловсрол бол тоглоом биш шүү манай боловсролын нэгдсэн суурь систем нь устаж үгүй болсон нь яг үнэндээ 4 жил тутамд нэг шинэ сайд нь гарч ирж боловролын шинчлэл нэрийдлээр өмнөх болж байсан зүйлээ үгүйсгэж болохгүй байна гэж өөр шинэ систем гаргаж ирдэг үүний үр дүнд дунд нь багш болон хүүхдүүд хохирдог үүнийг таслан зогсоож нэгдсэн нэг систем д оруулах хэрэгтэй тэгэхгүй бол дараачийн нэг сайд нь гарч ирээд өмнөх сайдын ажилыг үгүйсгэдэг нь боловсролын хамгийн том гажуудал шүү
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Нийгэм
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно
Л.Дэлгэрмаа ・ 02 сарын 22, 2022
Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдээ татан авчрах ажлаа өргөтгөх үүрэг өгөв
Б.Баясгалан ・ 07 сарын 09, 2020
Нийгэм
Соёлын өвийн үндэсний төвийн барилгын дутуу ажлыг гүйцэтгэхэд 350 сая төгрөг шаардлагатай гэв
Б.Баясгалан ・ 08 сарын 03, 2020
Улс төр
С.Чулуун: Кино урлагийг дэмжих санг тогтмолжуулах, олон улсад гарахад нь дэмжиж ажиллана
Б.Баясгалан ・ 07 сарын 08, 2020
Улс төр
Танилц: Монгол Улсын Соёлын сайдаар томилогдож буй С.Чулуун
Б.Баясгалан ・ 07 сарын 08, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.