Европт нисч буй онгоцнуудад амны хаалт зүүх журам хэрэгжиж байгаа. Гэсэн хэдий ч Амстердамаас Ибиза арал хүрэх чиглэлтэй нэгэн онгоцонд явсан 2 зорчигчид амны хаалт зүүх уг журам таалагдаагүй байна. Улмаар тэд бусад зорчигчтой зодолджээ.

Амны хаалт зүүхийг эсэргүүцсэн этгээдүүд KLM авиа компанийн Амстердамаас Ибиза хүрэх нислэгт үймээн өдөөж, тус онгоцыг газардсаны дараа Испанийн аюулгүй байдлын албаныханд баривчлагдсан байна. 

"Хоёр зорчигч хоёул эрэгтэй байсан бөгөөд амны хаалт зүүхийг эсэргүүцэж, бусад зорчигчид руу хэл амаар болон биед нь халдан дайрсан" хэмээн тус авиакомпанийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч Бямба гарагт мэдээлжээ. 

Олон нийтийн сүлжээнд тавигдсан онгоцон дотор зодоон болж буй бичлэгийг ч KML-ийн зүгээс бодит болсон явдал мөн гэдгийг нь баталсан юм. Бичлэг дээрх цээж нүцгэн залуу бол үймээн дэгдээгчдийн нэг бөгөөд түүнийг нэгэн зорчигч цохиж авч байгаа харагдах ба дараахан нь түүнийг онгоцны шалан дээр даран хэвтүүлсэн харагдна.


Тэд хоёул согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд үймээн дэгдээгчдийг нисгэгчийн заавраар бүхээгийн ажилчид болон зорчигчид байнга ажиглаж байжээ. Авиакомпанийн мэдээлснээр онгоцны аюулгүй байдал их хэмжээгээр алдагдаагүй ба нэг ч хүн ноцтой гэмтээгүй аж.


Эх сурвалж: WELT