ТАШКЕНТ. /TASS/. Узбекистаны шадар сайд болон эмэгтэйчүүдийн хорооны даргын албыг хашиж байсан Танзила Нарбаева тус улсын парламентын Сенатын танхимын даргаар сонгогдлоо.


“Тэрбээр ёс суртахуунтай, шударга бөгөөд хамгийн чухал нь улс эх орноо хайрладгаараа бусдаас ялгардаг. Би өмнө нь түүнийг сенатаар томилсон бөгөөд парламентын дээд танхимын даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн” гэж Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Сенатын танхимын нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.


Танзила Нарбаева Сенатын танхимын 81 гишүүний саналыг авсан бөгөөд хоёр хүн түдгэлзсэн бол түүнийг эсэргүүцсэн санал өгөөгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг