Эрүүл мэндийн яам өчигдөр орой 22 цаг 30 минутад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өчигдөр буюу энэ сарын 27-ны өглөөний 08 цаг 10 минутад 14 настай охин ларенгит, уушгины хатгалгаа оноштойгоор хэвтсэн. 

Харамсалтай нь 16.50 цагт нас барсан.  Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар цогцсоос дээж авч, ХӨСҮТ рүү ирүүлж байгаа. Холбогдох шинжилгээг хийж, мэдээллийг хүргэнэ.

Нас барсан охинтой хамт байсан хүүхдүүдийг тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийж байна. 

Мөн Улаанбаатараас Сүхбаатар аймаг чиглэлийн автобусанд сууж явсан 8 настай хүүхэд Багануур дүүрэг орчимд халуурсан гэх дуудлагыг автобусны жолооч нь 8 цаг 50 минутад өгсөн. 

Дуудлагын дагуу Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дуудлагын эмч очиж үзсэн. Тус хүүхдэд коронавирусын халдвар авах хавьтлын өгүүлэмж байгаагүй. Халуун нь 38.5, хоолой нь улайж өвдсөн байсан учраас гүүлсэн булчирхайн үрэвсэл гэсэн онош тавьсан. Улмаар халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийж, зөвлөгөө өгөөд явуулсан. Хэнтий аймагт явж байх үед нь холбогдоход нэмж халуураагүй гэсэн мэдээлэл өгсөн" хэмээн мэдээллээ.