Үнэртэй ус сонгох гэдэг хэцүү даалгавар. Яг л шинэ дотуур хувцас авах шиг гэхдээ нүүр улайлгах явдалгүй. Зарим хүн үүнийг их хувийн шинжтэй хүлээж авдаг, зарим нь худалдааны зөвлөхийн тусламжийг авахыг хүсдэг бол бусад нь өөрсдийн дотны хүний санаа бодлыг сонсохыг илүүд үздэг. 

Сайн үнэртэй ус таны сэтгэл санааг өргөж, дур татам сэтгэгдэл төрүүлж, бусдад таныг сануулах дурсамж үлдээх хүчтэй. Тиймээс л сайн үнэртэй ус олох нь чухал юм. 

Энэ удаагийн нийтлэлээрээ бид танд үнэртэй усны төрлүүдийг танилцуулъя. 

Сахлын ус (aftershave), колон (cologne), eau de toilette болон eau de parfum -ын ялгаа:

Нэн тэргүүнд та эдгээр нь бүгд тус тусдаа өөр зүйлс гэдгийг мэдэх хэрэгтэй.

 

Сахлын ус бол хамгийн сул үнэртэн юм. 1-3 хувьдаа л үнэрт тос бөгөөд нэрнээсээ ялгагдана. Сахлын ус голдуу зуун наст зэргийн арьс тайвшруулах, сэрүүцүүлэх найрлагатай байдаг ба сахлаа авсны дараа арьсыг тайвшруулах зориулалттай.

Хэрэв та арай хүчтэй үнэртэн хайж байгаа бол Eau de Toilette буюу усан суурьтай үнэртэнг сонирхож болно. Сахлын устай харьцуулахад үнэрт тосны агууламж 4-8 хувийг эзэлнэ. Тиймээс нүүрэнд түрхэж болохгүй. Харин судаслаг цэгүүддээ түрхэж өгөх хэрэгтэй. Мөн тухайн бүтээгдэхүүнийхээ брендээс хамаарч 6-8 цагийн турш үнэрээ хадгална.

Үнэртэх хэмжээ болон үнэр хадгалах чадвараараа алтан дундажыг хайж байвал бид танд колоныг (cologne) санал болгоё. Энэ нь 2-5 хувьдаа л үнэрт тос агуулдаг учир танд болоод таны эргэн тойрныхонд огт төвөг учруулахгүй.

Хэрэв та хурц үнэртэн хайж байгаа бол Eau de Parfum тохиромжтой. Ховор бөгөөд үнэтэйг нь эс тооцвол энэ төрлийн ус нь 15-30 хувьдаа үнэрт тос агуулдаг тул маш бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй. 

Тэгвэл хэрхэн өөрт таалагдах усаа хялбар сонгох вэ?

Өөртөө ч тэр, худалдааны зөвлөхдөө ч тэр сонголт хийх явцаа хялбарчлахын тулд эхлээд та өөрийн төсөөлж буй үнэрээ дурсэлж чаддаг байвал амар. Жишээлбэл, цэцгийн үнэртэй, сэнгэнэсэн, цитрустай, төв, модлог, халуун ногоо шиг эсвэл зүгээр л энгийн гэх мэт. 

Ингээд та таалагдсан усаа олсон бол тааруулж түрхэхдээ анхаарах учиртай. 

Ямар төрлийн ус авснаас шалтгаалан 1-3 цацлага л байхад хангалттай. Хэрэв та хэр хэмжээгээр түрхэхээ мэдэхгүй байвал зааврыг нь уншаад үзээрэй.


Эх сурвалж: ES