Агаарын чанарын мэдээг өдөр бүр мэдээлдэг “Air Visual” тайлангийн өнөөдрийн мэдээллийг хүргэж байна.

Тайланд дэлхийн бохирдолтой хотыг Пакистаны Лакор, Энэтхэгийн Дели, Афганистаны Кабул, Монголын Улаанбаатарт хот тэргүүлжээ. Араас нь Хятадын Бээжин, Болгорын Софи хотууд жагссан байна.

Тус мэдээнд эдгээр бохирдолтой хотуудын дүүрэг хороодоор нарийвчлан агаарын бохирдлыг хэмжин эрэмбэлдэг. Энэхүү үнэлгээгээр Улаанбаатар ийнхүү гарчээ.

-Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 620,

-Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 584

-Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль орчим 535

-Баянхошуу орчим 467

-Баянзүрх дүүрэг, есдүгээр хороо 312

-Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 310

-Баянхошуу 467

-Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 289

-Төв номын сан орчим 289