Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. 


2019 оны 11 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. ЗҮҮН 

АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө хүйтэрч 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Дундговийн нутгаар хүйтэрч 3-8 хүйтэн, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө ялимгүй цас орж цасан, шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.