Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи шуургатай, Завхан, Хөвсгөлийн нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно.Өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шорoон шуурга шуурна. Өдөртөө 15-20 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө 16-18 градус дулаан байна.