УИХ-ын ээлжит намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо 3 гол хуулийн төслийг хэлэлцэж, батлуулсан.

1. Банкны тухай хууль - Тус хуулийн гол зорилго нь нэг хүнд болон түүний хамаарал бүхий хүмүүс банкны 20-оос дээш хувийг эзэмшихгүй байхаар заасан. Ингэсгээр Төв банкнаас бусад банкинд тавих хяналт сайжирч, ил тод болно. Иргэдийн банкинд итгэх итгэл дээшилнэ. Иргэдээс татаж буй хадгаламжийн эрсдэл багасна. Энэ хуулийн хүрээнд банкууд тодорхой хувьцаагаа /20 хүртэлх хувийн/ хөрөнгийн зах зээл дээр зарах үүрэгтэй болсон. Ингэснээр хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж, хөгжинө. Хууль 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжсэн байна.

2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн бодлогыг баталсан. Үүний хүрээнд хэрэглээний үнийн индексийн инфляцыг 2021-2023 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд барина гэж заасан. Мөн банкны системийн эрсдлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхийг заасан.

3. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг бодлогыг тодорхойлсон. 

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан эдийн засаг, санхүүгийн зах зээлл үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүрээнд эдийн засаг, нийгмийн салбарыг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийн Ажлын хэсгийг би ахалж ажиллаж байна.

Гол зорилго нь цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүд, өдрийн орлогоороо амьдардаг иргэдийг хэрхэн дэмжих вэ гэдэг талаар бодлого боловсруулж хэлэлцүүлэн идэвхтэй ажиллаж байна" хэмээн мэдээлэлэ.