ОХУ-ын Санкт-Петербург хотноо өчигдөр болсон Олон Улсын Парламентын Холбооны /ОУПХ/-ны Эмэгтэй парламентчдын чуулганд УИХ-ын гишүүн З.Нарантуяа оролцлоо. Энэ удаагийн чуулганаар парламентын дарга, гишүүд, төлөөлөгчид “Жендерийн мэдрэмжтэй парламент” сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцов.