Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлжээ. Тус саналын дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын түр хороо хуралдахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх болон Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн аж.

Тус саналыг хүлээж авах эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын түр хороо шийдвэрлэнэ. Дараа нь намын бүлэг, Байнгын хороогоор хэлэлцэнэ.