УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг сонголоо. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан УИХ-д өргөн барьсныг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тус хуульд зааснаар УИХ өмнө нь 8 байнгын хороотой байсныг нэмэгдүүлж, нийт 11 байнгын хороотой болголоо.


Тус 11 байнгын хорооны даргаар УИХ-ын дараах гишүүдийг сонгов.

1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 

2. Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

4. Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

5. Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал

6. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

7. Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан

8. Үйлдвэржилтийн бодлогын байнгын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

9. Хууль зүйн байнгын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

10. Эдийн засгийн байнгын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

11. Төрийн байгуулалтын байнгын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг тус тус сонголоо.