Ж.Ганбаатарыг Эдийн Засгийн байнгын хорооны даргаар сонголоо

Б.Баясгалан
05 сарын 09, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан тус тус сонголоо.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг



Холбоотой сэдвүүд

байнгынхороо уих чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.