Улсын драмын эрдмийн театрын байрыг тун удахгүй нураана гэсэн яриа нийгмийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэхүү мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр Улсын драмын эрдмийн театрыг нурааж шинээр барихаар төлөвлөж байсан ч хэт их улс төржсөн хандлагаас болж шийдвэрээ өөрчилсөн гэдгийг дурдсан. Хэдийгээр барилга баригдахаа больсон ч урлагийн салбарынхан энэхүү хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул иж бүрэн засвар хийж, шинээр тохижуулахаар болсон гэлээ. 

Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох тул урьтаж УДЭТ, ДБЭТ, Төв номын сан тус бүрийн засварын ажилд 2 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа аж. 

Мөн тэрээр сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарлаа, соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах нь гэх мэт мэдээлэл гарсан, иймээс соёл урлаг, спортын салбарыг улстөржилтөндөө хутгахгүй байхыг хүслээ.