УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад нэр дэвшүүлээд буй. Ардчилсан намын түүхэнд эмэгтэй дарга байгаагүй төдийгүй анх удаа эмэгтэй хүн тус намын даргад өрсөлдөж буй тохиолдол юм. 

Тэрбээр намынхаа дүрмийн дагуу зарласан намын даргын сунгаанд материалаа хамгийн түрүүнд бүрдүүлж өгсөн аж. Түүнийг энэхүү шийдвэр гаргасных нь дараа танил найз нөхдийнх нь хүрээллээс янз бүрийн зөвлөгөө өгч байгаа гэнэ. Энэ тухайгаа Ц.Оюунгэрэл "Намын даргын сонгуулийн өрсөлдөөн ширүүн болох бололтой. нэг талаас нэрээ татаж л болохгүй шүү, заавал үзээрэй гэх, нөгөө талаас чи нэрээ тат гэх хоёр янзын ятгалга тасардаггүй юм байна. Сонин амьдрал эхэлж байна аа" хэмээн бичжээ.

Тэрбээр нам дотроо улс төрийн лидерийг чөлөөтэй өрсөлдүүлэн сонгодог байсан өндөр моральтай өв соёлоо сэргээмээр байна хэмээн цуврал нийтлэл бичсэн. Энэхүү нийтлэлийн дараа намын даргын сунгаанд оролцох хүмүүс дэнчин төлөхгүй мөн, АН-ын бүртгэлтэй бүх гишүүд татвар харгалзахгүйгээр санал өгөх эрхтэй болжээ.