Х.Оргил
05 сарын 02, 2021
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Оюунгэрэл мэдэглэл гаргасныг хүргэж байна.
МЭДЭГДЭЛ:
Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна.
Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.
Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм.
Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.
Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.
Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!
Цэдэвдамбын Оюунгэрэл
2021 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.115.172] ・ 2021.05.02 Хариулах
zailaa awgai min
Зочин [192.82.77.200] ・ 2021.05.02 Хариулах
эрдэнийн трол уу өөрөө
Санал болгох
1 Mongolia links steppe initiative to Riyadh Action Agenda at UNCCD COP17
2 COP17 хуралд Энэтхэг улс элс, шороон шуургын эрт сэрэмжлүүлгийн систем байгуулахыг уриаллаа
3 COP17 хуралд Хятад улс цөлжилтийг хянах туршлагаа хуваалцлаа
4 "Silk roads caravan” linking cop16 to cop17 arrives in Ulaanbaatar
5 COP16-г COP17-той холбосон “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” Улаанбаатарт ирлээ