2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгүүдэд хамрагдах 2-5 настай хүүхдүүдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэж эхлээд буй. Цахим бүртгэл 24 цагийн турш үргэлжилж буй бөгөөд 8 дугаар сарын 22-нд дуусна.

8 дугаар сарын 23-нд цахим элсэлтийн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Хүүхдүүд цахим элсэлтэд сонгогдоод цэцэрлэгтээ элссэн тохиолдолд бүртгүүлсэн гар утасны дугаарт нь мэссэж илгээнэ. Мөн цэцэрлэг дээр нь тус мэдэээллийг ил тод байршуулна. 

Цахим бүртгэлд анхаарах гол зүйл нь хамран сурах тойрог буюу хаяг. Хүүхдийн төрсөн эхийн хаягаар хамран сурах тойргийг тогтоосон. Хүүхдийнхээ регистерийн дугаарыг системд оруулахад танай байнга оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сурах тойрогт хамаарах цэцэрлэгүүдийн мэдээлэл гарч ирнэ. Та үүнийг шалгаад зөв гэж үзсэн тохиолдолд бүртгэлийн код гар утсанд тань мэссэжээр ирнэ. Тухайн кодоо системд бүртгүүлснээр цахим бүртгэлд хамрагдах юм.

Иргэд https://tsetserleg.ulaanbaatar.mn/ сайтаар нэвтэрч хүүхдээ бүртгүүлэх бөгөөд тус сайтын Бүртгэл шалгах цэснээс бүртгүүлсэн эсэхээ хянах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.